Баруун бүсийн нийтийн аж ахуйн салбарынхан Увсад чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-07-07 12:31:13
 Увс /МОНЦАМЭ/ Жил бүр зохион байгуулагддаг баруун бүсийн нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудын урлаг, спортын наадам энэ жил Увс аймагт энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уламжлал болсон уг наадамд Увс аймгийн “Чандмань-Увс” компанийн хамт олон 1-р байр, Баян-Өлгий аймгийн СУАТ компанийн хамт олон 2-р байр, Ховд аймгийн “Шим ус” ОНӨАТҮГ-ын хамт олон 3-р байр тус тус эзэлсэн байна.
Найм дахь жилдээ болж буй бүсийн хэмжээний уг наадам өнгөрсөн жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байжээ. Энэхүү арга хэмжээ нь тэмцээн уралдаан гэхээсээ илүү ажлын туршлагаа хуваалцах, салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж буйгаараа ач холбогдолтой аж. Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж яваа баруун бүсийн НААҮ-ний салбарынхан ийнхүү Увс аймагт хүрэлцэн ирж урлаг, спортын шилдэгүүдээ тодрууллаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ