Сонгуулийн ирц Дорноговь аймагт 21.56 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Долдугаар сарын 07-ны 12.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь санал хураалтын ирц Дорноговь аймагт 21.56 хувьтай байна.
Дорноговь аймагт нийт 42917 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 9255 сонгогч саналаа өгсөн аж. Зургадугаар сарын 26-нд болсон эхний санал хураалтын өдрийн 12 цагийн үед нийт сонгогчдын 23 хувь нь саналаа өгч байсан бол хоёр дахь санал хураалтаар ирц 21.56 хувьд хүрчээ.
Сонгуулийн санал хураалт хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгаа гэж Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга У.Ганбаатар мэдээлэв.

Х.Эрдэнэбулган