Сүхбаатарт урьдчилсан дүнгээр Х.Баттулга 48.5, М.Энхболд 45.3 хувийн санал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалт Сүхбаатар аймагт 61,1 хувийн ирцтэй өндөрлөлөө. Санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч .Х.Баттулга сонгогчдын 48,5 хувийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 45,3 хувийн санал авсныг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Аймгийн хэмжээнд 59 хэсгийн хороонд нийт 39250 сонгогч санал өгөхөөс 23202 оснгогч саналаа өгч, санал хураалт хэвийн явагдаж дууслаа.
Аймгийн хэмжээнд 59 хэсгийн хороонд нийт 39250 сонгогч санал өгөхөөс 23202 оснгогч саналаа өгч, санал хураалт хэвийн явагдаж дууслаа.
Нэр дэвшигчдийн тухайд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад11628 сонгогч, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 10860 сонгогч саналаа өгсөн бол огт санал тэмдэглээгүй 1481 хуудас байна.
Өнгөрсөн сарын 26-ны өдөр явагдсан эхний санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ялалт байгуулж байсан юм.
Т.Одончимэг