Цагдаагийн алба хаагчид цол нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Увс аймгийн Цагдаагийн газрын зарим алба хаагчдыг цагдаагийн цолоор шагнасныг аймгийн удирдлагууд өчигдөр гардуулан өглөө.
Ахлагч цолоор Хяргас сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Энхсайхан, Өмнөговь сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Төгсжаргал нарын долоон хүн, Ахлах дэслэгч цолоор Тэс сум дахь цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Ц.Цэвэгмэд, Малчин сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Залуу-Од, Тариалан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Нямжав нарын арван хүн шагнагдлаа. Тэрчлэн Ахмад цолоор Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхсаруул, Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхнасан, Мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Одхүү нар шагнууллаа. Мөн Хошууч цолоор Цагдаагийн Газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахмад А.Сайнжаргал, “Цэргийн гавъяа” тэмдгээр Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Нансалжав, ЦЕГ-ын “Баярын бичиг”-ээр, Тэс сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямдаваа нар тус тус шагнагдсан юм.

Б.Замбал