Сомалид замын хажууд бөмбөг дэлбэрсний улмаас 19 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-13 11:12:22

МОГАДИШУ. /Al jazeera/. Лхагва гарагийн орой Сомалийн өмнөд нутгийн Шабелла мужид энгийн иргэдийг тээвэрлэж явсан бага оврын автобус газарт булсан тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас наад зах нь 19 хүн амиа алдаж, 6 хүн хүнд шархадсан байна.

Мужийн цагдаагийн ахмад Аддоу Мухамед Вордхиерын мэдээлснээр уг автобус Шабелла мужийн Гобвэйн тосгоноос Мерка хот руу 23 хүн тээвэрлэж явжээ. Шархадсан иргэдийг Мерка хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

Өмнөх өдөр нь буюу мягмар гарагт нийслэл Могадишу хотод гарсан халдлагын хариуцлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабааб” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.  Халдлагын улмаас 7 хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархаджээ.


Х.Сарнай 

Холбоотой мэдээ