Улсын заан С.Сүхбаатар агсны хөшөөг Наранбулаг суманд босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-18 17:17:02
Увс /МОНЦАМЭ/ Чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга, "Уран гараа, дэвээт" Монгол Улсын хүчит заан Санжжавын Сүхбаатар агсны хөшөө Наранбулаг сумын төв талбайд удахгүй сүндэрлэх гэж байна.
Тэрбээр 1959 онд Увс аймгийн Наранбулаг сумын Хайстын шилд төржээ. “Уран гараа, дэвээт улсын заан С.Сүхбаатар нь 1987 оны Улсын баяр наадамд Улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давж улсын начин цол хүртсэн байна. Улмаар 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан хүчит 768 бөхийн барилдаанд улсын арслан Б.Ганбаатараар долоо давж Улсын заан цол хүртсэн аж.
С.Сүхбаатар агсны хөшөөний нээлтэнд зориулсан наадам энэ сарын 21-нд болох бөгөөд энэ үеэр хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болно.
Б.Замбал
Холбоотой мэдээ