Арваннэгдүгээр сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-04 10:04:13

09.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд болно.

09.00 цагт ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно.

09.30 цагт Улс төрийн товчооны гишүүд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг гардуулах арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны VI давхарт болно.

10.00 цагт МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас МХЕГ-ын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулаторийн нээлт болно. /Хайлааст явах замд/ Утас: 70121147

11.00 цагт ШӨХТГ өөрийн байрандаа Банкны нэг хувийн шимтгэлийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Дэлхийн банкны санхүүжилтээр манай ЕБС-уудад хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн нээлт Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болно.

11.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга асан Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” брэндийн хамтран зохион байгуулж буй “SNOW 2016” шоуны талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

11.00 цагт БНСУ-ын үндэсний төмөр замуудын нийгэмлэг /"KORAIL" корпораци/-ийн ерөнхийлөгч хатагтай Чой Ёон Хей, "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нар харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ Төмөр замын удирдах газарт болно.

11.00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Энхрийн үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас  МҮАН-ын дарга Энхсайханг эх орноосоо урвасан байж болзошгүй хэмээн ТЕГ-шалгуулах талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга нийслэлийн аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарынхантай уулзалт хийнэ.

12.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд кино найруулагч, зохиолч М.Энхдалай удахгүй дэлгэцнээ амилах "Ээж" киноныхоо талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан, Монгол улсын Боловсролын Их сургуулийн харъяа Багшийн сургууль хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ МУБИС-ийн харъяа Багшийн сургуульд болно.

16.00 цагт “Хууль зүйн мэргэшүүлэх сургалтыг монгол улсын хууль зүйн их, дээд сургуульд нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

10.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Увс аймгийн Баруунтуруун сум дахь цэргийн ангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал С.Лачинжав, ХЗЯ-ны болон цэргийн ар гэрийнхний төлөөллийг оролцуулсан уулзалт хийнэ.

14.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Өргөдлийн байнгын хорoо хуралдана.

16.00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ