Долоон өрхөд гэр өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдралын хүнд нөхцөлтэй долоон өрхөд гэр өгөв. “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагаас “Гэрээр бэлэг барья” төслийг гурав дахь жилдээ Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн багийнхан өөрийн гэсэн орон гэргүй, айлын зуны пинд даарч хөрч амьдардаг, айлаар хоноглодог зэрэг хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эхчүүдэд тусламжийн гараа сунгаж ирсэн байна. Гурван жилийн хугацаанд 21 өрхийн 80 гаруй хүн тохь тухтай амьдрах боломж бүрджээ. Дээрх өрхүүдэд иж бүрэн таван ханатай гэр төхөөрч ирсэн уламжлалынхаа дагуу Тусгаар тогтнолын талбайд энэ жилийн долоон өрхөд гэр хүлээлгэн өгөх ёслолыг хийлээ.

Д.Дэлгэрмаа