Баганы гангийн уурхайн төлөөлөгчид хамтран ажиллах санал тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ БНХАУ-ын ШУӨЗО-ны Баганы гангийн уурхайн төлөөлөгчид Увс аймагт ирж Харгантын төмрийн ордтой танилцаж байна. Тэд аймгийн удирдлагуудтай уулзаж уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна. Аймгийн зүгээс тус уурхайн төлөөлөгчдөд хандан хэд хэдэн шаардлагыг тавьсан байна. Тухайлбал, зам тээвэрлэлтийн асуудлыг шийдэх, мөн баяжуулах үйлдвэрийг аймаг орон нутагт барих хэрэгтэй гэсэн шаардлага тавьжээ. Хоёр тал энэ асуудлаар эргэж ярилцахаар болсон байна.
Харгантын төмрийн орд нь 2009 оноос хойш дорвитой үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд жилд 5-10 мянган тонн олборлолт хийдэг байна. Харин Баганы гангийн уурхайн төлөөлөгчид тус ордоос жилдээ 50-100 мянган тонн төмөр олборлох боломжтой гэж байв.
Б.Замбал