Дэвид Леттерман Умард Солонгосын удирдагчаас ярилцлага авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн телевизийн хөтлөгч Дэвид Леттерман Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Ун мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас ярилцлага авахаар төлөвлөжээ. Энэ тухай тэрбээр мягмар гарагт “The Hollywood Reporter” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
“Би Ким Жөн Ун-тай ярилцмаар байна, яагаад гэвэл тэр пуужин дээр суурилуулж болдог авсаархан цөмийн цэнэгийг бүтээж чадсан гэдгийг бид харлаа шүү дээ” хэмээн Д.Леттерман хэлээд, бас наргиа болгон Умард Солонгосын удирдагчийн үсний засалт нь бас сонирхол татаж байна гэжээ.
“Тэр үнэн хэрэг дээрээ юу хүсээд байгаа юм бэ? Тэд Чикагод хүрэх чадалтай пуужинтай боллоо. Чикаго түүнд ямар гэм хийсэн юм бэ? Бид энэ залуутай дайн самуундаа тулаад байна” хэмээн тэрбээр хошигнон хэлжээ. Д.Леттерман хоёр жил амарсны эцэст 2018 онд телевиздээ эргэн ирэхээр шийдсэн тухайгаа мягмар гарагт зарласан юм.
Телевизийн хөтлөгч Ким Жөн Ун-аас ярилцлага авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд энэ онд БНАСАУ-д тавдахь удаагаа очсон Америкийн нэрт сагсан бөмбөгчин Деннис Родманы туслалцааг авна гэж найдаж байгаа ажээ. Сагсан бөмбөгчин Д.Родман Умард Солонгосын тэргүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “Хэлцэл хийх урлаг” /The Art of the Deal/ номыг бэлэглэсэн байна. “хэрвээ Деннис Родман тийшээ явах юм бол би түүнтэй хамт явна. Гэхдээ би байдлыг муутгамааргүй байгаа шүү” гэж Д.Леттерман хэлжээ.

О.Барс