Байнгын хороод төсвийн багц хуулиудыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 08.30 цагт “А” танхимд хуралдаж, 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтийг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Төсвийн байнгын хороо 10.00 цагт “Б” танхимд хуралдаж, 2016 оны төсвийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Ч.Ариунболд