Усархаг борооны улмаас төв зам эвдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-10 11:50:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн нутагт 8 сар гарсаар үргэлжилсэн, хүйтэн бороо орж байна. Усархаг борооны улмаас хот хоорондын зам зарим газраас эвдэрч зорчих боломжгүй болоод байгаа аж.

Тухайлбал Улаанбаатар хотоос Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлд явах авто зам Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км зайнд сэтэрсэн байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Эвдэрсэн гүүр, асфальтон замыг Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид засварлаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ