30 гаруй мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-14 16:03:19
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар энэ намар хураан авах ургацын балансаа урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Нийтдээ 32,4 мянган га талбайгаас дунджаар 10,1 центнер ургац хурааж, 32,6 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна.

Улаанбуудай 41,2 мянган га талбайд тариалснаас 9,5 мянган га талбайн ургац алдаж, 30,8 га талбайн үр тариа хураан авах боломжтой байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээгээр нэгж талбайгаас дунджаар 10,3 центнер улаан буудай хураахаар урьдчилсан байдлаар тооцоолоод байна. Нэг га талбайгаас Бугат суманд 14,5, Тэшиг суманд 12.4 центнер буюу хамгийн өндөр ургац авах боломжтой аж.
Харин энэ жил гантай буюу гандуу байгаа Рашаант, Дашинчилэн, Хишиг-Өндөр суманд нэгж талбайгаас 10 хүрэхгүй центнер улаанбуудай хураах төлөвтэй байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээгээр 53,7 мянган тонн үр тариа хураан авч байсан юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ