Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр шөнийн 22 цагийн үед тус аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Шарнуур гэх газарт зам тээврийн осол гарч, нэг эмэгтэй нас барж, дөрвөн хүн хөнгөн болон хүнд гэмтэл авсан байна.
Аймгийн Цагдаагийн газраас өгсөн мэдээгээр Istana маркийн автомашин Зил-130 маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөс дээрх осол хэрэг гарчээ. Гэмтэл авсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд уг зам тээврийн ослын шалтгааныг Цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.

Ө.Нурболат