Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож амь насаа алдсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зуны найр, наадамтай цаг үргэлжилж, иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор осол, гэмтлийн асуудал багагүй гарч байгааг албаныхан хэлж байна.
Энэ сарын 5-нд Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутагт Ланд-100 маркын автомашин замын хажуу руу онхолдон хоёр хүн нас барсан, Тарагт сумын нутаг Баруун гуанзны урд талын засмал зам дээр хоёр машин мөргөлдсөн гэх дуудлага Цагдаагийн газарт ирсэн бол наймдугаар сарын 8-ны өдөр Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жороо” гэх газар иргэн Б нь улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркын мотоцикльтой явж байгаад онхолдож биедээ гэмтэл авсан, Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин цагаан хаалганы гүүрэн дээр Кровн маркын машин онхолдож, жолоо барьж явсан иргэн Э нь амь насаа алдсан, Арвайхээр сумын 6-р багийн нутаг дэвсгэр Онгийн голын баруун хойно иргэн Б нь Приус маркын машин жолоодож яваад замын хажуу руу унасан гэх гэмт хэргийн шинжтэй ослууд гарчээ.
Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон бичиг баримтгүй, хамгаалах малгай өмсөөгүй, хамгаалах бүс зүүгээгүй байдлаар замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргах тохиолдол өдөр бүр гарч байгаа юм. Аймгийн Цагдаагийн газраас архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцохгүй, гол усанд орохгүй байхыг онцгой анхааруулж байна.

Б.Батчимэг