Ц.Цолмон: МАХН-ын удирдлага шуурхай хуралдаж, тодорхой мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАТГ-аас ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг авлигал авсан талаар мэдээлэл гарсан.
Энэ талаар МАХН-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос тодруулахад, Надад одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Тодорхой болох үед нь МАХН-аас мэдээлэл хийнэ. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг бүх хүн АТГ-т бүртгэлтэй байдаг. Эдгээр хүмүүс бүгд үүргийнхээ дагуу АТГ-тай хамтран ажиллаж, мэдээ, мэдээлэл өгөх ёстой" гэлээ.
Мөн БХБ-ын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас хайж байгаа тухай сэтгүүлчийн асуултад, "МАХН-ын удирдлагууд шуурхай хуралдана, З.Баянсэлэнгийг хайж байна гэх мэт олон мэдээлэл гадуур тархсан байна. Гэхдээ энэ бүхнээс нэг ч зүйл нь тодорхой болоогүй байна" хэмээн хариулав.
Ч.Ариунболд