Баруун 6 сумын сургагч багш нар бэлтгэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн баруун талын зургаан сум болох Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь, Завхан, Наранбулаг сумдаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлүүлээд байна.
Энэхүү сургалтыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Д.Хишигсүрэнгээр ахлуулсан баг удирдан явуулж байгаа бөгөөд одоогоор Өмнөговь суманд ажиллаж байна. Тус сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нар оролцож хамтран ажиллаж байна. Нийтдээ 85 хүн сургагч багшаар бэлтгэгдэж сум бүртээ очиж сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Маргаашaас Өмнөговь сумын ард иргэдийн дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдах аж.

Б.Замбал