Цогт хайрхан уулыг тахилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас сумын Хоёрдугаар багийн нутагт байрлах Цогт хайрхан уулын тахилга өчигдөр болсон байна. Энэ үеэр хүчит 32 бөхийн барилдаан болж, Увс аймгийн Хяргас сумын харъяат, сумын заан Д.Мөнхтулга түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат, аймгийн заан Г.Батбаяр үзүүрлэсэн байна.
Харин шөвгийн дөрөвт Тэс сумын харъяат, аймгийн арслан Б.Бадарч, Малчин сумын харъяат, сумын заан Б.Батсүрэн нар үлджээ. Цогт хайрхан уул нь Хан хөхийн нурууны уулсын нэг үргэлжлэл бөгөөд эртний тахилгатай уулын нэг юм. Нутгийн зон олон тус уулыг эртнээс нааш тахин шүтэж ирсэн бөгөөд тахилга наадмыг нь хоёр жилд нэг удаа хийдэг байна.

Б.Замбал