Битүү зах ирэх зун ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа худалдааны төв буюу “Битүү зах” төсөв хөрөнгийн санхүүжилтээс болж ашиглалтанд орох хугацаа нь хойшлогдсоор байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт тэрбум 600 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн стандартын захыг ирэх оны 7 сар гэхэд ашиглалтанд өгөхөө гүйцэтгэгч компани мэдэгдсэн байна. Тус зах ашиглалтанд орсноор иргэд стандартын орчноос эрүүл хүнсийг худалдан авах төдийгүй худалдаачид ч тохь тухтай орчинд ажиллах боломж бүрдэх ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа