ОУВС: Хятадад зээлийн "тэсрэлт" болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Хятад улсын ард иргэд банкнаас мөнгө зээлэх нь эрс нэмэгдэж байна гэж Олон улсын валютын сан /ОУВС/ мэдэгдлээ.
ОУВС-гаас өнөөдөр гаргасан шинэ тайланд “Хятадад зээлийн “тэсрэлт” болж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулахад хүргэж буй хүчин зүйлсийн нэг юм” гээд, зээлийн тэсрэлтийг аажмаар дарах дорвитой арга хэмжээ авахыг Хятад улсын холбогдох албаны хүмүүст уриалсан байна.
Тус сангийн мэдэгдсэнээр, Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч аажмаар саарах хандлагатай байгаа аж.
2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар байгаа юм. Энэ хямралаас өмнөх 30 жилд тус улсын эдийн засаг жилд дунджаар 10 хувиар өсдөг байсан бол өнгөрсөн онд 6.7 хувь болж буурсан билээ.

Г.Доржханд