Шинэ Делигийн агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-05 14:21:54

МОСКВА. /Sputnik/. Энэтхэгийн нийслэл Шинэ Делиг дэлхийн агаарын хамгийн их бохирдолтой хотоор тооцдог билээ. Тэгвэл уг хотын агаарын бохирдол байж болох хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна гэж Агаарын чанар, цаг агаарын мэдээл судалгааны систем  мэдээллээ.

Тус хотын агаарын бохирдлын хэмжээг “ноцтой” ангилалд оруулдаг бөгөөд энэ нь аюулгүйн хязгаараас дөрөв дахин их байна.

Шинэ-Делид агаарын чанар муудсан гол шалтгаануудын нэг нь үр тариа шатаах явдал юм.

2014 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, дэлхийн агаарын хамгийн их бохирдолтой хотоор Шинэ Дели тодорсон билээ. Тус хотын агаарт нэг жилд дунджаар нэг шоо метр тутамд 153 микрограмм тоосны агууламж байдаг бөгөөд энэ нь хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 6 дахин өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг Энэтхэгийн удирдлагууд няцаажээ.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ