Увсын гар урчууд “Сүхний баяр”-т оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-18 23:25:34
 Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хурээнд ОХУ-ын Томск мужийн Амбан Захирагчийн урилгаар Увс аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид "Сүхний баяр" олон улсын уралдаанд оролцож монгол ахуй, соёл урлаг, ёс заншил, монгол сийлбэрийн урлаг, үндэсний хоол зэргээ сурталчлан оролцож байна.

Тэд өнөөдөр ОХУ-ын Томскийн гадаад хэргийн асуудал эрхэлсэн дарга Алексей Стуканов болон албаны хүмүүстэй уулзаж, Томск хотын түүх соёл, “Сүхний баяр”-ын онцлогын талаар ярилцаж цаашид хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал бодлоо солилцжээ.
Маргааш Увсын төлөөлөгчид Томскийн аялал жуулчлалын салбарын албаны хүмүүстэй уулзаж, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, аяллын ямар маршрутаар жуулчин солилцох талаар ярилцах юм байна. ОХУ-ын Томск хотод болж буй олон улсын “Сүхний баяр”-т Увс аймгаас оролцож байгаа гар урчууд Бөртэ Чоно Гуа марал бүтээлээр оролцож байгаа бөгөөд энэхүү бүтээлээ урлаж эхлээд хоёр хонож байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ