Архангайд гэмт хэргийн улмаас 34 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-19 11:28:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд он гарснаас хойш 241 холбогдогчтой 304 гэмт хэрэг гарчээ.

Ангилж үзвэл хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 99, өмчлөх эрхийн эсрэг 147, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 28, байгаль хамгаалах журмын эсрэг 8, бусад 22 хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас 34 хүн нас барж, 105 хүн гэмтэж бэртжээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 6,2 хувийг бүлэглэж, 28,8 хувийг согтуугаар үйлдсэн байна. Мөн зөрчил гаргасан 588 хүнийг албадан саатуулж, 106 хүнийг баривчилжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ