Өвөрхангайн хүн амын ердийн өсөлт 1011 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-19 12:45:45
/Өвөрхангай МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны эхний 7 сарын байдлаар нийгэм, эдийн засгийн зарим статистик үзүүлэлтүүдийг мэдээллээ.

Өвөрхангай аймагт 2017 он гарсаар 1346 эх мэндэлж, хүн амын тоогоо нэмсэн бол 335 хүн нас баржээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэд 1730 байгаагаас боловсролоор авч үзвэл хамгийн их буюу 54 хувь нь бүрэн дунд боловсролтой, 16 хувь нь дээд, 13 хувь нь бүрэн бус дунд байна. Ажил хайгч иргэдийн 34 хувь нь 25-34, 24 хувь нь 16-24, 23 хувь нь 35-44 насныхан байгаа аж. Нийт 522 иргэн шинээр ажлын байртай болсон байна.
Эрүүл мэндийн тухайд халдварт өвчлөлөөр салхинцэцэг 362, тэмбүүгийн халдвар 162, трихоминиаз 74, цусан суулга 59, сүрьеэ 47 бүртгэгдсэн ба халдварт өвчин түгээмэл гарч байгаа сум Арвайхээр юм. Тус суманд халдварт өвчний тохиолдол 467 бүртгэгдсэн бол Уянга 90, Хархорин 74 байна.  
Б.Батчимэг
Холбоотой мэдээ