Увс аймагт ТИКА-гийн дэмжлэгээр дөрвөн багц төсөл хэрэгжүүлэх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-19 14:53:49
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ЗДТГ, Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн-ТИКА хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн багц төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 
Дөрвөн багц төслийн хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын эмнэлгийн барилгын засвар, Улаангом сумын 11-р багийн 2-р цэцэрлэгийн засвар, Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин буцалтгүй тусламжаар нийлүүлэх, Төв номын сан болон 19 сумын номын санд завсар үйлчилгээ хийх төсөл багтаж байгаа юм.
Улаангом сумын 11-р багийн Хоёрдугаар цэцэрлэгийн засварласнаар тус багийн 280 хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчин нөхцөл сайжирна. Мөн баригдсанаасаа хойш засвар хийгдээгүй 30 жил болсон Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн байранд их засвар хийх юм. 
ТИКА олон улсын байгууллага нь ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Цогцолбор 2-р сургуулийн химийн кабинетийг засварлаж тохижуулах, Тариалан сумын хуучин сургуулийг дотуур байр болгон засварлах, тус сумын соёлын төв засварлах, зэрэг олон төслүүдийг өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард түмэнд тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэж, тусламжийн гараа сунган олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан ТИКА олон улсын байгууллагын хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ