Байгаль орчны хууль сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-19 23:45:38
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас өнөөдөр "Шинэ-Улаангом" зах дээр байгаль орчны хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Сурталчилгааны үеэр 10 гаруй төрлийн ном, гарын авлага, сонин сэтгүүл, сурталчилгааны материал тараасан юм. Тус өдөрлөгт 400 гаруй иргэд хамрагдаж байгаль орчны чиглэлээр мэдээлэл авлаа. Мөн энэ үеэр байгаль орчны чиглэлийн асуулт голлосон АХА тэмцээнийг зохион байгуулж, эхний гурван байрыг шагнаж урамшууллаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ