Аймгийн арслан Т.Хайдав түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 40 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан сайхан болж өнгөрлөө.
Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Бадарч, Т.Хайдав, О.Түмэн, Х.Мөнхжаргал, Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан хүчит 64 бөх бяр хүчээ сорьсоноос Зүүнговь сумын харьяат, аймгийн арслан Т.Хайдав түрүүлж, Тэс сумын харьяат, аймгийн Биеийн тамир спортын газрын бөх аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улаангом сумын харьяат, аймгийн арслан Ж.Бат-Оргил, Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ нар шалгарсан юм.
Мөн өсвөрийн 16-18 насны бөхийн барилдаанд Наранбулаг сумын бөх Ө.Баянмөнх түрүүлж, Цогцолбор 2-р сургуулийн бөх Б.Өсөхбаяр үзүүрлэсэн бол 13-15 насны 32 бөхийн барилдаанд Цогцолбор 2-р сургуулийн залуу бөх М.Гантогтох түрүүлж, тус сургуулийн залуу бөх Б.Энхманлай үзүүрлэв.

Б.Замбал