“Сүхний баяр”-т Увсын сийлбэрчид түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Томск мужийн Амбан Захирагчийн урилгаар Увс аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид "Сүхний баяр" олон улсын уралдаанд оролцож монгол ахуй, соёл урлаг, ёс заншил, монгол сийлбэрийн урлаг, үндэсний хоол зэргээ сурталчлан таниулж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг баярын сийлбэрийн төрөлд Увс аймгийн сийлбэрч Ч.Буянтогтох, Б.Гэрэлхүү нар “Бөртэ Чоно- Гуа марал” бүтээлээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Тэднийг 50 мянган рублиэр шагнаж урамшуулжээ. Сийлбэрчид бэлэн бүтээлээр биш, өөрсдөө материалаа сонгож, олны нүдэн дээр бүтээл урладгаараа “Сүхний баяр” онцлог аж. Ямартай ч энэхүү баярт Увс аймгийн төлөөлөгчид анх удаагаа оролцож, тэргүүн байр эзэлсэндээ сэтгэл өндөр байна.

Б.Замбал