Хорих ангиас суллагдсан иргэд сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газар хорих ангиас суллагдсан иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан хорих ангиас суллагдсан иргэд оролцсон байна. Аймгийн Улаан загалмайн хороо, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс уг сургалтанд хамтарч ажилласан бөгөөд сургалтад оролцогчдод дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч “Итгэл найдварын хуудас” гардуулан өгчээ.

Д.Дэлгэрмаа