1900 гаруй хаягт хүн ам оршин сууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:45:53

Хүн амын байнга оршин суух хаягийг тулгаж, хаягийн давхардлыг арилгаснаар Дундговь аймагт нийт 1932 хаяг байгааг  Улсын бүртгэлийн хэлтэс жагсааж гаргасан байна. Ирэх онд болох сонгуулийн бэлтгэл ажил болгож дээрхи ажлыг зохион байгуулсан ажээ.

Урьд өмнөх жагсаалтад 1770 хаяг байсныг нийт хүн амын байнга оршин суух хаягийн мэдээлэлтэй тулгасан бөгөөд иргэдийн өмчилсөн газарт шинээр гудамж үүссэн,  мөн багийн дотоод зохион байгуулалт болон бусад шалтгаанаар хаягийн нэр өөрчлөгдөн шинэ хаяг үүссэн тухай ИТХ-ын тогтоол шийдвэрийг үндэслэн 420 гаруй  хаягийг хаягийн санд шинээр бүртгэж оруулжээ.

Хамгийн олон нь Сайнцагаан сум 735 хаягтай бол Эрдэнэдалай, Луус, Дэлгэрхангай, Өндөршил, Говь- Угтаал, Сайхан- Овоо сум 100- аас дээш, үлдсэн 8 сум 70- аас доош тооны хаягтай, эдгээрт хүн ам байнга оршин сууж байна.

Зарим сум төвдөө нэршсэн үндсэн баггүйн улмаас хүн амын оршин суух хаяг нь нэг багт биш бүх багтаа давхардан харъяалагдсан нь хаяг давхардах үндсэн шалтгаан болж байсан. Энэ нь хүн амын оршин суух хаягийг эмхэлж цэгцлэхэд багагүй хүндрэл учруулсан гэж Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ш. Нарангэрэл хэллээ.

Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ