Эрдэмтэд хүний элгийг нөхөн төлжүүлэх шинэ аргыг нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА./TASS/. Шотланд, АНУ, Оросын хэсэг эрдэмтэд элэгний доторх цөсний сувгуудын эсүүд нь элгийг нөхөн төлжүүлэх процесст оролцдог болохыг батлан харуулжээ. Энэ тухай мягмар гарагт Сколтех-ийн хэвлэлийн алба мэдээллээ.
Эдинбургийн нөхөн төлжүүлэх анагаах ухааны төв, Массачусетсын технологийн хүрээлэн, Оросын Сколковын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн дээрх нээлт элэгний өвчин, түүний дотор элэгний циррозыг эмчлэн эдгээхэд туслаж чадах ажээ.
“Энэхүү судалгаа шинжилгээ нь элгийг нөхөн төлжүүлэх шинэ аргыг хөгжүүлэхэд туслаж чадах юм” гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.
Элэгний эсүүд-гепатоцитүүд нь нөхөн төлжих чадвартай байдаг, гэхдээ практик дээр тийм ч хурдан явагддаггүй бол харин шинэ эсүүд нь эсрэгээрээ хурдан хөгширдөг. Учир иймээс л эрдэмтэд элэгний хувьд үүдэл эсийн үүргийг гүйцэтгэх төдийгүй элэгний зөөлөн эдийг нөхөн сэргээж чадах өөр эсүүдийг хайх болсон хэрэг.
Ийм эсүүдийг хайх хүрээнд эрдэмтэд элэгний цөсний сувгуудын эс-холангиоцитыг шалган туршиж үзжээ. Эрдэмтэд хулгана дээр туршилт явуулсан ба туршилтын хулгануудынхаа элгийг нь гэмтээгээд, дараа нь элэг нь хэрхэн нөхөн сэргээгдэж байгаа явцад ажиглалт хийжээ. Туршилтын хулгануудын эсийн хуваагдлыг хариуцдаг гепотоцитүүдийн генийг нь салгасан болохоор хэрвээ элэг нь нөхөн төлжсөн тохиолдолд дээрх генийн ачаар биш гэдэг нь тодорхой болсон байна.
Тэгтэл туршилтын хулгануудын элэгний зөөлөн эд энэ бүхнээс үл хамааран нөхөн сэргэсэн ажээ. Элэгний гэмтсэн хэсгийг нь дүүргэсэн эсүүдийн эх үүсвэрийг олж тогтоож үзэхэд тэдгээр нь холангиоцит болох нь тодорхой болжээ. Холангиоцитүүд нь цөсний сувгуудаас гарч “гэмтсэн” гепатоцитуудын оронд элэгний эс болон хувирсан байжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, дээрх механизмын аргаар элэг нөхөн төлжих нөөц боломж нь гепатоцитуудын тусламжтайгаар нөхөн сэргэх механизмаас илүү өндөр байж магадгүй байгаа аж. Одоо эрдэмтэд элэгний цирроз өвчин туссан хүнийн элгийг өвчтөнд өөрийнх нь холангиоцитуудыг шилжүүлэн суулгах замаар нөхөн сэргээж сурахаар төлөвлөж байгаа ажээ.

О.Барс