Австралийн Монаш их сургууль тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-05 17:48:48

Австралийн Мельбурн хотод байрлах  Монаш их сургууль тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Энэхүү тэтгэлэг нь /Monash International Leadership Scholarship/ нийгмийн идэвхтэй, манлайлах чадвартай гадаад оюутнуудад олгодог тэтгэлэг юм. Тэтгэлэг авсан сурагчид Монаш их сургуулийн сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагаа болон "Monash Minds Student Leadership Program" хэмээх тус сургуулийн ирээдүйн лидерүүдийн хөтөлбөрт оролцох юм.

Элсэхийг хүсэгчид Монаш их сургуулийн бакалавр, мастер, докторын аль нэг хөтөлбөрт элсэн орсон байх, ерөнхий дүнгийн үнэлгээ сайн байх, Монаш их сургуулийг төлөөлөх чадвартай байх зэрэг шаардлага хангасан байх ёстой аж.

Хэрэв та Австралийн Монаш Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвийн 77071511, 77008098, 94251188 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ