Оюутны байрны үнэ өмнөх жилээс нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны холбооноос мэдээлж байгаагаар Улаанбаатарт оюутны байрны төлбөр 450-850 мянган төгрөг байна.
Нийслэл хотноо их дээд сургууль, коллежид суралцахаар хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд амьдрах байр, орон сууц энэ өдрүүдэд эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байна. Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд болон байр хөлсөлж амьдардаг.
Харин жилд 15 мянган оюутан Улаанбаатар хотноо байрлах 44 оюутны байранд амьдрах боломжтой. Энэ нь нийт оюутнуудын 40 хүрэхгүй хувь бөгөөд оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил ч дээрх үнийн дүнгээс үзэхэд оюутны дотуур байрны үнэ өнгөрсөн жилээс нэмэгджээ.

Д.Өлзий