Д.Трамп цэргийн техникийг цагдаагийнханд ашиглуулдаг болгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг хөөн тараахад ашиглаж болох цэргийн техник, тоног төхөөрөмжийг цагдаагийнханд ашиглуулахыг хүсч байгаа ажээ. Энэ тухай ням гарагт “Associated Press” агентлаг Төрийн тэргүүн зохих зарлигийг гаргах гэж байгааг нотолсон баримт бичгийг иш татан мэдээлжээ.
Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама цагдаагийнхны цэргийн техник ашиглах боломжийг нь хязгаарлаж байсан бол харин Цагаан ордны одоогийн эзэн дээрх хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр сэргээхийг хүсч байгаа аж. Уг хөтөлбөрийн хүрээнд “олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн гэмт хэргийг бууруулах” зорилгоор цэргийн зэвсэглэлээс хасагдаж буй техник хэрэгслүүдийг тусламж болгон” орон нутгийн хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөх боломжтой болох ажээ. Тухайлбал, гранат харвагч, буу, сум хэрэгсэл түүнчлэн хуягт техникийн тухай яригдаж байгаа юм.
Д.Трамп цэргийн техникийг цагдаагийнханд ашиглуулах боломжийг нээж өгөх гэж байгаа тухай даваа гарагт АНУ-ын Хууль зүйн сайд Жефф Сешнс зарлаж магадгүй байгаа аж. Үүнээс өмнө “АР” агентлаг, мэдээлж байснаар, цагдаагийнхан цэргийн техник, зэвсэглэлийг ашиглах эрхийг буцаан олгохыг хүсч байсан ба ингэснээр цагдаагийн ажилтнууд террорист халдлага эсвэл буудалцаантай хэрэг явдлын үед өөрсдийгөө хамгаалах боломжтой болох ажээ.
2014 оны зун цагаан арьст нэг цагдаа Майкл Браун гэдэг хар арьст өсвөр насны хүүгийн амь насыг хороосон явдлыг эсэргүүцсэн Миссури муж улсын Фергюсон хотод болсон олныг хамарсан эмх замбараагүй байдлыг дарснаас дараа олон нийтийн зүгээс шүүмжлэлийн давалгаа үүсэхэд Ерөнхийлөгч асан Барак Обама дээрх хөтөлбөрийн үйлчлэлийг хязгаарласан юм.

О.Барс