Э.Өлзийтогтох: Шүлхий гарсан шалтгаан нь гадны бүсээс өвчтэй мал орж ирсэнтэй холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвлийг малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцсээр давсан Сүхбаатар аймагт долоо дугаар сард дахин тус өвчин дэгдэж, багагүй хохирол амсаад байна. Шүлхий өвчний эсрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг аван ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа. Цаг үеийн асуудлаар аймгийн ХХААГ-ын газрын дарга Э.Өлзийтогтохтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-За баярлалаа, танай уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэж байна.
-Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт шүлхий өвчний нөхцөл байдал ямар байна. Хэчнээн сум, голомтыг хамарч хэдэн тооны мал өвчлөөд байна вэ?
-Одоогийн байдлаар Мөнххаан, Асгат, Баруун-Урт гэсэн гурван сумын дөрвөн голомтод нийт 17 өрхийн 500 гаруй мал шүлхий өвчнөөр өвчилж ихэнх малыг устгалд оруулаад байна. Бид вакцинжуулалт болон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Мөн зарим газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
-Өнгөрөгч өвөл шүлхий өвчин гарч эдийн засгийн багагүй хохирол амсч байж дарж авсан. Гэтэл хэдхэн сарын дараа дахин гарлаа. Шалтгаан нь?
-Гол шалтгаан гадны бүсээс өвчтэй мал орж ирсэн явдал. Тодруулбал долдугаар сард Увс аймгаас шилжин нүүж орж ирсэн иргэн Б, мөн Булган аймгаас нүүж ирсэн иргэн Д нарын мал ирэхдээ шүлхий өвчний тарилгад хамрагдаагүй байсан. Ер нь орж ирэхдээ аль хэдийн тухайн өвчний халдварыг авчихсан, өвчлөл ерөнхийдөө хүндэрсэн байдалтай байсан. Энэ айлуудын нийтдээ 400 гаруй малыг устгаад байна.
-Бусад аймгаас малчид дур зоргоороо нүүдэллэж ирснээр өвчин тархсан гэж та сая хэллээ. Үүн дээр ямар хариуцлага тооцох вэ? Ер нь хараа хяналтгүй өөрсдийн дураар ирж нүүж буух байдлыг цаашид хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Бид ХХААХҮЯ-ны сайд болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүст санал тавьсан. Шүлхий өвчний эрсдэлтэй бүс нутаг руу эрүүл бүсээс мал орж ирж халдвар авах, мөн манай бүс нутгаас эрүүл бүс рүү мал тээвэрлэж, зөөвөрлөж очиход халдвар тархах эрсдэл байгаа учраас үүн дээр зохих шийдвэр гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Үүний дүнд Монгол Улсын Шадар сайдын 02 тоот албан даалгавар гарч 2018 оны 12 сарын 01–ийг хүртэл шүлхий өвчний эрсдэлтэй бүс нутаг руу мал отроор явуулах, мөн манай бүс нутгаас бусад аймаг сумд руу үржлийн болон амьд мал тээвэрлэхийг хориглосон. Мөн аймгийн Засаг даргын захирамж гарч амьд малыг тээвэрлэхийг бүрэн хэмжээнд хориглосон. Наран, Онгон, Халзан гэсэн гурван суманд шүлхий өвчин огт гараагүй байгаа. Эдгээр сумдаас бусад сумдад малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гаргахыг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа. Отор нүүдэл хийж ирсэн эргээд отор нүүдэл хийхээр бэлдэж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг өгөхөд эрсдэлтэй бүс нутагт отор нүүдэл хийж орж ирэхэд хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн отрууд нутагруугаа буцсан. Харин нэгэнт манай нутагт ороод ирчихсэн нүүдлийн хувьд бол малыг нь үзлэг болон вакцин тарилгад хамруулаад хамгаалах талын арга хэмжээг авч байна.
-Яг одоо шүлхий өвчний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өвчний голомтод байнгын хийж байна. Дээрээс нь өвчтэй малыг ялгах, устгах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, мал эмнэлэг үржлийн газарт хүсэлт тавьж вакцин тарилга нийлүүлэх талаас яаралтай арга хэмжээг авч байна. Булган аймгийн Бүрэгхангай сумаас ирсэн малчин манай аймгийн төвийг тойроод Асгат сум хүртэл явчихсан. Асгат суманд сэжиг илэрлээ гэсэн учраас бид нүүдлийг газар дээр нь зогсоож холбогдох арга хэмжээг авсан. Энэ малчны явсан замаар дахин шүлхий өвчин гарч дэгдэлт нэлээдгүй нэмэгдсэн. Тийм учраас малчиддаа хэлэхэд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж ,голомттой сэжигтэй бүс нутгаас мал,машин техникийн хөдөлгөөн хийхгүй байхыг үүрэг болгож байна. Аймгийн Засаг даргын гаргасан захирамжаар бүх сумдын Засаг дарга нарт үүрэг өгөгдсөн байгаа.
-Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед малчид мал болон сүү цагаан идээгээ борлуулж хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаадаг шүү дээ. Гэтэл яг ийм үед өвчин гарч хорио цээр тогтоолоо. Үүнтэй холбоотой малчдаас гомдол, эсэргүүцэл хэр их ирж байна вэ?
-Үүнийг бас бид бодолцож үзсэн, улмаар улсын мал эмнэлэг үржлийн газарт хүсэлт тавьсан. Бид богино хугацаанд вакцинаа тариад, хорио цээрийн дэглэмээ чангатгах юм бол өвчний дэгдэлтийг түр намжаах боломж байна. Бид 2-3 сарын хооронд шүлхийн вакцин тарьсан. Энэ вакцины дархлааны хугацаа 08 дугаар сарын 20-доор үндсэндээ дууссан.Тэгэхээр цаашдаа манай аймгийн мал сүрэгт энэ өвчин гарах эрсдэл маш өндөр болж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ,сэрэмжлүүлгийг малчиддаа хүргэж байна. Одоогоор малчдын зүгээс орж ирсэн гомдол байхгүй. Улаанбаатар хот руу хэдэн хүүхдийнхээ хоол хүнс болох ганц нэгэн хонь аваад явж байгаа хүмүүс асууж сураглаж байна.Бид зах зээлд мал олноор нийлүүлэн борлуулахыг бүрэн хорьсон. Харин хүнсний хэрэглээндээ авч явж байгаа хүмүүсийг хориглоход хүнд байна.
-Өвчнийг дарахын тулд хөрөнгө мөнгө их шаардагдаж байна гэж та дээр хэллээ. Өвөл гараад намдаад байсан шүлхий гадны малчдын буруутай үйл ажиллагаанаас болж дахин гарч, Сүхбаатар аймгийн эдийн засагт хүндрэл учруулж байна шүү дээ. Тэгэхээр өвчтэй малтайгаа нүүдэллэж ирсэн эдгээр малчдад хариуцлага тооцох юм уу торгууль ногдуулах уу?
-Хариуцлага сул байгаа болон малчид үүргээ дутуу ухамсарласнаас болоод ийм нөхцөл байдал үүсч байна. Энэ хоёр малчны хувьд бол 500 орчим малаа устгуулсан. Үхрийн хувьд бол 100% бог малын хувьд тодорхой хэмжээгээр устгуулсан гэсэн үг. Тэгэхээр малчинд бас их хэмжээний эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учирч байна. Нөгөөтэйгүүр манай аймгийн малчдад давхар дарамт ирж байна. Бид хэвлэл мэдээллээр төрийн үйлчилгээг хүргэх уг өвчний талаар мэдээлэл өгдөг. Хуульд өвчний шинж тэмдэг илэрвэл 12 цагийн дотор холбогдох байгууллагын хүмүүст мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Уг үүргээ биелүүлээгүй бол хариуцлагын асуудал нь ч малын удмын сангийн хуульд тодорхой байдаг. Гэхдээ энэ арга хэмжээ төдийлөн их хэмжээний учруулсан хохирол эрсдэлийг нөхөх хэмжээнд биш. Манай байгууллагын хувьд хариуцлага тооцох боломжгүй. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаа, Тагнуулын байгууллагууд тодорхой учир шалтгааныг тогтоож тухайн хүмүүст арга хэмжээ авах ёстой.
-Сүхбаатар аймагт сүүлийн гурван жил дараалан шүлхий өвчин гарч байна. Өвчин гарсан тухайн үед нь аргалаад өнгөрдөг ийм байдаг үргэлжилсээр байх уу. Цаашид өвчний голомтыг бүрэн устгах ямар боломж байна вэ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол зүйлсийн нэг нь аймаг орон нутгаа малын өвчингүй аймаг болгоё гэдэг асуудал. Үүнийг биелүүлэх боломж байна уу?
-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ганцхан мэргэжлийн байгууллага хичээгээд үр дүнд хүрч чадахгүй. Харин маш олон талын оролцоо байх ёстой. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага малчид иргэд хувь хүмүүс их хариуцлагатай байх хэрэгтэй. Бодлогын хувьд бид энэ өвчний гаралт тархалтыг бууруулна гэсэн том зорилт тавьсан. Энэ хэмжээндээ бид Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна. Мөн мал эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулах хувийн хэвшлийн мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадвартай болгох чиглэлээр холбогдох төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Энэ жил энэ чиглэлээр багагүй ажлыг төлөвлөж байна. Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга үйлчилгээ,халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хувийн хэвшлийн мал эмнэлгүүд гэрээ захиалгын дагуу хийж гүйцэтгэдэг. Энэ тарилга үйлчилгээг тухайн малчны хот сууринд технологийн дагуу хийж байна уу үгүй юу гэдгийг хянах GPS-ийн төхөөрөмжийг бий болгох талаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Сая мал эмнэлгийн үржлийн тасгуудад нэг нэг мотоциклыг ХХААХҮ-ийн яамнаас өгсөн. Цаашид бид эмч нарыг технологид тарилга үйлчилгээг заавар журмын дагуу хийх чадавхыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгааг зохион байгуулж хүмүүсээ мэргэшүүлж чадваржуулж хяналт үйлчилгээгээ сайжруулж байж бид энэ өвчний ард гарна. Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, мөн шинээр бэлтгэгдэн ирж байгаа эмч нарын хувьд чадавхын асуудал сул байна. Тийм учраас бид мэдлэг чадварыг нь сайжруулах ажлыг хийнэ. Ирэх 09, 10 дугаар сард малын эмч нарын ур чадварын уралдааныг аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энд нийт хувийн хэвшил болон төрийн байгууллагад ажиллаж байгаа малын эмч нар оролцоно.Дээрээс нь бид хувь хүний болон багийн чадварыг үнэлэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар шийдээд байна.Ер нь бид өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хүн болгон хичээж ажиллахгүй бол үнэхээр төрийн хөрөнгө болон ард түмний хөрөнгийг хамгаалж байгаа энэ цаг үед хариуцлага гэдэг зүйл дутагдаж байна.
-Ярилцлагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх асуултаар өндөрлөе. ХАА-н салбарт өвөлжилтийн бэлтгэл хэр хийгдэж байна?
-ХАА-н салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг явж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж үүрэг даалгавар чиглэл өгч байна. Аймгийн засаг даргын нөөц сан бусад эх үүсвэрээс өвс тэжээлийн фондыг аюулгүй нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж байна. Хадлан тэжээл өвөлжилтийн бэлтгэлийн хувьд энэ жил таван суманд 5000 га газарт иргэд аж ахуйн нэгж хадлан хадаж байна. Энэ жил хадлан тэжээл бэлтгэлийн асуудал нэлээн цэгцтэй явах чиглэлдээ ороод байна. Өвөлжих нийт малын тоо толгойг урьдчилсан байдлаар гаргаж байна. Аймгийн нийт малын 98,4% нь орон нутагт өвөлжинө гэсэн төлөвлөлт хийж байна. Бусад аймаг сумаас манайд 38 өрхийн 29,1мян толгой мал одоогийн байдлаар орж ирээд байна. Энд Сэлэнгэ, Увс, Ховд ,Хэнтий, Говь-Алтай, Төв, Дорнод, Булган, Хөвсгөл, Дорноговь гэсэн аймгуудаас малчид ирж байна. Харин манай аймгийн 56 мянган мал Хэнтий, Дорнодын нутагт отроор өвөлжих төлөвтэй байна. Мөн үлийн цагаан оготнотой тэмцэх ажил үргэлжилж байгаа. Аймгийн хэмжээнд Дарьганга сумаас бусад 12 сумдад нийт 500 мянган га талбайд оготно тархсан гэсэн судалгааг хийсэн. Ойрын хугацаанд бүх нийтэд аян өрнүүлж үлийн цагаан оготнотой энгийн аргаар тэмцэх ажлын хэсэг 09 дүгээр сарын эхний долоо хоногт гарахаар бэлдэж байна.
- За баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье?
- Баярлалаа

Т. Одончимэг