Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин байлдааны сургуулилт хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-29 16:07:21
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос өнөө өглөө үүрээр  Японы газар нутгийг давуулан Номхон далай руу пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин “F-15K” дөрвөн  сөнөөгч нисэх онгоцоор байлдааны сургуулилт хийлээ.

“Умард Солонгосын эсрэг цохилт өгөх” гэсэн сэдвийн хүрээнд энэ сургуулилтыг хийсэн байна.

“F-15K”сөнөөгч нисэх онгоцууд тус бүр нь 1 тн жинтэй, найман ширхэг “Mark 84” тэсрэх бөмбөгийг зүүн нутгийнхаа Канвон аймаг дахь байн дээрээс хаяжээ.



Тэсрэх бөмбөгнүүд байгаа яг оносон бөгөөд манай улс шаардлага гарсан тохиолдолд “дайсны удирдлага”-ыг бүрэн сөнөөх хүчин чадалтай болохоо харуулах зорилгоор энэ байлдааны сургуулилтыг хийлээ гэж Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний албаны хүмүүс мэдэгдэв.

Уг сургуулилтыг удирдан явуулсан хошууч И Кук Но “Өмнөд Солонгосын ард түмэн ба холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлж, цөмийн зэвсэг болон пуужингаар цохилт өгөхийг оролдвол манай Агаарын цэргийн хүчин хүчтэй цохилтоор Умард Солонгосын дэглэмийн удирдагчдыг арчин хаях болно” гэж Пхеньянд анхаарууллаа.
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ