"Сэлэнгэ-2017" цэргийн сургуулилт амжилттай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-09-08 10:48:12
ХАБАРОВСК. /TASS/. Орос-Монголын  хамтарсан “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт амжилттай болж өндөрлөлөө гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Хэвлэл мэдээллийн алба пүрэв гарагт мэдээллээ.
 
Уг мэдэгдэлд “Монголын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших Зүүнбаянгийн цэргийн ангийн сургуулилтын талбайд  “Сэлэнгэ-2017” сургуулилт амжилттай болж өндөрлөлөө. Хоёр улсын цэргийн алба хаагчид хууль бус зэвсэгт бүлэглэлийнхнийг говийн нөхцөлд түргэн шуурхай устгах буюу терроризмтой тэмцэх сургуулилт хийлээ” гэжээ.
 
Энэ сургуулилтад хоёр талын 1000 гаруй цэргийн алба хаагч оролцсон бөгөөд талууд 200 орчим нэгж байлдааны техникийг сургуулилтын үеэр ашигласан байна.

“Сэлэнгэ” сургуулилтыг анх удаагаа говийн нөхцөлд хийсэн гэдгээрээ онцлогтой байв. Энэ нь Монголын зэвсэгт хүчнийхний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд оролцсон хамгийн том цэргийн сургуулилт байлаа.

http://tass.com/defense/964545
Г.Доржханд
 
 
 

Холбоотой мэдээ