“Өсвөрийн аврагч-2017” тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-09 12:01:50
 Увс /МОНЦАМЭ/. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг Увс аймгийн ОБГ-аас зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн нь ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг олгох, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, тэсвэр хатуужил суулгах гэх мэт олон талын ач холбогдолтой байна. Тэмцээн энэ сарын 30-ны өдөр Цогцолбор 1-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд болох бөгөөд зөвхөн аймгийн төвийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцох аж. “Тэмцээнд оролцох хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг удирдагч багш нар хариуцаж ажиллана. Техникийн зөвлөлгөөн 9-р сарын 25-ны өдрийн 15 цагт аймгийн ОБГ-ын сургалтын танхимд болох тул оролцогчид хамрагдаарай” хэмээн аймгийн ОБГ-ын олон нийттэй харилцах ажилтан Л.Долгормаа мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ