Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө-3
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
Түвд үнэхээр хөгжил дэвшлийн үнэр ч үгүй газар гэж үү. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг хөгжил буурай, хүмүүс нь мухар сүсэгт автсан хэмээн бичдэг нь энэ орон хэр баргийн хүнд үүд хаалгаа нээдэггүй, мэдээлэл удаан шинэчлэгддэгтэй холбоотой байж болох юм. Нүдээр үзэж, энэ сайхан орноор олон хоног аялсаны хувьд асуусан асуултдаа хариулт өгөх нь зөв байх.
Түвд орон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. XII таван жилд төрөөс цөөнхийн нутаг хэмээн үзэж, 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Орчин цагт түвдэд эрчим хүч, уул уурхай, барилгын материал гэх зэрэг орон нутгийн онцлог бүхий 20 гаруй салбарыг хамарсан аж үйлдвэрийн тогтолцоог бий болгосон байна.
Гэхдээ одоогоор түвдчүүдийн амьдрал алагтай цоогтой л байна. Гэхдээ нийт түвшинээрээ нь авч үзвэл амьдрал эрс дээшилжээ. Лхас хотоос 70 км-т байх Ядуурлыг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд шинээр барьсан Саньюу тосгоноор орлоо. Уг тосгон галт тэрэгний өртөөтэй ойрын дээр үндэсний хэмжээний авто зам дагуух анхны ядуурлаас ангижирсан тосгон юм. Түүнчлэн тухайн бүс нутгийн ядуу амьдралтай гэх өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгуулсан жишиг тосгон аж. Нийт 184 өрхийн 712 иргэн эл тосгонд амьдардаг. Эхний орсон айл маань мань Нямаа гуайнх. Яагаав Нямаа гэдэг чинь гэрийн эзэн нь бил үү, эзэгтэй нь бил үү хэмээн хэдүүл андуурдаг өнөө айл маань. Зочин ирэх сургаар тэднийх уртаа гэгчийн түвд үндэсний хоол ундтай ширээн засчээ. Нямаа гуай түвд ёсоор цай аягалж хүн бүрд барив.
Тэднийх өмнө нь нутагтаа багахан газартай, арвай буудай тариалж амьжиргаагаа арай хийн залгуулдаг байж. Амьдрал хүндийн дээр орон сууцны нөхцөл сайнгүй байсан тул эднийх засаг захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу шинэ газарт нүүн иржээ. Нямаа гуай одоо үнээний фермд ажилладаг. Нөхөр Пүчүн нь гарын уртай тул гэр орны тавилга сэлт хийж өрхийн орлогодоо нэмэрлэдэг бол охин нь цэцэрлэгт ажилд оржээ. Биднийг очиход хүргэн нь дотор газар ажилтай яваа таарсан. Энэ гэр бүлийн орлого сардаа 10 мянган юань. Түүнчлэн тэдний 167 м.кв хоёр давхар сууцыг улсаас барьж өгсөн бол нүүлгэлтийн хөлсийг даасан нь тэдний амьдрал их дөхөм болсон гэж тэдгээр ахмадууд ярьлаа.
Дараагийн орсон айл Цэрэнгалсан гуайнх. Эхнэрийг нь Даш гэнэ. Цэрэнгалсан гуай энэ жил 62 насны сүүдэр зооглож байгаа бол эхнэр Даш нь 57-тай аж. Ам бүл зургуулаа амьдардаг гэх энэ айл мөн л хоёр давхар 144 м.кв сууцанд амьдардаг. Пү Чүн гуай Цэрэнгалсан гуай хоёр хоёул нэг нутгийнх гэнэ. Эдний хоёр одоогийн суурьшлын бүсээс 20 гаруй км-т байх Сима гацаанаас нүүн ирцгээжээ.
Гэрийн эзэгтэй гадны сэтгүүлчид ирнэ гэх сургаар мөн л жимс таваглаж ширээ засчээ. Тэдний зочны өрөөн дэх уртаа хээ хуартай модон ширээ, түүнийгээ дагасан үргэлж вандан сандал ихээ зай талбай эзлэхээр ч байшиндаа таарсан тавилга аж. Тэрхүү вандан сандал дээрээ зөөлөвч бүхий олбог тавьсан байх ба үндэсний хээ хуартай хивсэнцэрээр бүтээжээ. Энэ нь айл гэрт өнгө нэмэхийн зэрэгцээ тав тухыг бий болгосон байв. Харин эсрэг ханан дахь ханын шүүгээн дээр зурагт, бурхан тахил, аяга таваг, бусад гар доорх ойр зуурын зүйлс тавьжээ. Бусад өрөө тасалгаа нь ч цэвэр цэмцгэрийн дээр хоёрдугаар давхартаа гадагш гарсан тагттай юм. Цэрэнгалсан гуайнх энд ирснээр бүгд ажил төрөлтэй болж, өрхийн сарын орлого 11 мянган юань болжээ. Түүнчлэн тосгондоо эмнэлэгтэй, эмчилгээний хувьд төлбөр авдаггүй. Бага насны хүүхэдтэй бол цэцэрлэг, сургуульд өгдөг, төлбөр шаарддаггүй гэцгээв.
Сүүлийн орсон айл бол Дашдорж гуайнх. Эл тосгоныг баруун, зүүн хоёр хэсэгт хуваадаг. Гэрийн эзэн Дашдорж гуай бол зүүн хэсгийн ахлагч. Эхнэр Янжун нь цэвэрлэгч хийдэг. Чүфү гэх одоогийн тосгоноос нь 12 км зайд орших газраас нүүж иржээ. Өнөө л хаус маягийн хоёр давхар байшиндаа ам бүл зургуул амьдардаг. Хуучин тосгондоо гэрээрээ хөдлөөд байхад сарын 2000 юанийн орлоготой байсан бол одоо ганц сарын орлого 7000 юань болж, амьдрал ахуйд нь өөрчлөлт гарсан гэнэ.
Янжун гуай анх удаа сэтгүүлчдэд ярилцлага өгч байгаа гэнэ. Жаахан санаа зовоод байгаа бололтой. Инээдээ барьж ядах хэрнээ нулимсаа шударч харагдана. Дашдорж гуайгаас “Та Монгол орны тухай юу мэдэх вэ” гэхэд тэрээр “Монголын тухай зурагтаар үзсэн. Монголчууд Түвдүүд шиг морь унадаг нь их таалагдсан” хэмээн ярив.
Энэ тосгонд өдрийн цагаар настайчууд голдуу улс үлдэж, залуучууд нь ажил төрөлдөө явцгааж, хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа хамрагдсан байдаг бололтой, нам жимхэн тосгон байж билээ. Өвөлдөө -5 хэм хүрдэг газруудын нэг нь Саньюу тосгон юм. Гадаа хэсэгхэн зуур зогсоход нарны малгай нэвтрэх шахам нар төөнөж байх нь оройдоо сэрүүсэхийн төдий ч шинж тэмдэггүй.
Аялалын хугацаанд 5-6 тосгоны арав гаруй айлаар орсон. Бүгд л гэртээ жуулчин хүлээж авдаг айлууд. Тэдгээрээс Жашиган тосгоны Пу Цио гуайн гэр буудлыг онцолж байна. Түвдүүд ихэвчлэн газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг гэж өмнөх тэмдэглэлийнхээ эхэнд бичсэн. Сүүлийн жилүүдэд Түвдэд аялал жуулчлал хүчтэй түрж орж ирж байгаагаас уламжлалт аж ахуйн хэлбэр ихээхэн шахагдаж байгаа. Нөгөөтэйгүүр үйлдвэржилтийн нөлөө дээрх хоёр салбарын орон зайг эзэлж байгаа нь илт байсан. Аялал жуулчлал хөгжсөнөөр уулын тагтан дахь тосгонынхон гэр буудал ажиллуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх явдал түвдэд энгийн үзэгдэл болжээ.
69 настай Пу Цио гэхэд тосгондоо анх удаа гэр буудал нээн ажиллуулсан нэгэн. Түүнийг нэг удаа морьтойгоо явж байтал хэсэг жуулчин таарч нутаг орноо үзүүлээч хэмээн туслалцаа гуйсан аж. Настан ч газар үзүүлж, орой нь гэртээ хонуулжээ. Жуулчид өглөө нь явахдаа мөнгө үлдээсэн бөгөөд эндээс гэр буудал байгуулах санаагаа олжээ. Энэхүү бизнесээ эхлүүлэхээс өмнө МАА эрхэлдэг байхдаа жилд 3000 юанийн орлого олдог байсан буурай одоо тосгоныхоо хамгийн баян хүн болж чадсан байна. Одоо тэрээр зөвхөн өөрийн гэр буудлаараа жилд 5000-6000 жуулчин хүлээн авч, 200-300 мянган юанийн орлоготой болжээ.
Жашиган тосгон нийт 67 өрхтэйгээс 54 нь гэр буудал ажиллуулдаг. Тосгоныхны хувьд аялал жуулчлалын оргил үе 6-9 сарын хооронд таардаг. Мөн цагаан сараар жуулчдын хөлд дарагддаг гэнэ. Аялагчдын зонхилох хувь нь дотор хүмүүс. Гадны жуулчид цөөн ирдэг ба хэвлэл мэдээллийнхэн гол жинг дардаг. Хэрэв жуулчид Пу Цио гуайн гэр буудалд буух бол аялахаас хоёр сарын өмнө цахимаар захиалга өгөх ёстой. Түүний буудал гурван давхар, 27 өрөөтэй, 54 ортой. Буудлынхаа гаднахыг сүрхий хээлсэн байх ба цэцэг навч тарьж, өнгө өнгийн дарцаг татжээ. Ер нь түвд айлыг цэцэггүйгээр төсөөлшгүй. Бороо хур элбэгтэйнх ч биз. Үүднээсээ аваад дотор гадар, тагт гээд бүх л газар цэцэг навч элбэг дэлбэг ургасан байх.
Пу Цио гуай жуулчдад байгалийн сайхныг үзүүлэх, үндэсний хоолоор дайлах, түвд ахуй амьдралтай танилцуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс би “Та буудал ажиллуулах зөвшөөрлөө яаж авсан бэ. Олон шат дамжлагатай юу” гэхэд өвгөн “Гэр буудал ажиллуулах саналаа харьяа удирдлагадаа уламжилсан. Цаашхийг нь тэд хариуцсан. Бичиг баримтаа авахад ер хэцүү байгаагүй” гэсэн юм. Түвдэд аялал жуулчлалын нөлөөгөөр энгийн нэг иргэн хөрөнгөжиж байгаагийн дээр тэдэнд зам харгуй ойртож, шуудан холбоо, интернэтийн сүлжээ хэрэглээ болж чадсан байна. Түүнээ дагаад иргэд нь зочид буудал, хоол үйлдвэрлэл, гар урлал, худалдаа арилжаа, соёл урлагийн болоод жуулчдад үзүүлэх харуулах олон шинэ зүйлд суралцаж, дадаж, өөрсдөдөө хэвшүүлж байгааг хаа ч харж болохоор байлаа. Энд нэг албан тоо дурдахад, тус орон 2016 оны байдлаар өмнөх онтойгоо харьцуулахад хүлээн авсан жуулчдын тоо 15 хувиар өссөн байна. Товчдоо бол түвдэд өдгөө аялал жуулчлалын салбар эдийн засгийн салбарынх нь тулгуур багана болжээ. Пу Цио гуайн гэр буудал бол ердийн нэг эд эс нь юм.
Хайкуй тосгоны иргэдийн Хоршоологчдын холбоо бол тус орны хөгжүүлж буй аялал жуулчлалын бас нэг загвар юм. Тосгоны хувьд 178 өрхтэйгээс 174 нь хоршоололд нэгджээ. Анх 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, нэг жилийн дараа гэхэд ядуурлаас бүрэн ангижарч чадсан байна. Энэ хоршооллынхон хэсэг газрыг хашаалж, хойноо сарлагийн саваг хөөврөөр хийсэн түвд үндэсний майхан босгожээ.
Майханд орвол хойноо бурхан тахилтай байх ба баруун талаараа авдар сав, зүүн талдаа гал тогоотой, голдоо шавар зуухтай аж. Шавар зуух нь гурван ширэмтэй тул нэг дор цай хоол хийх, идээ ундаа болгох, цагаан идээ боловсруулах гээд олон зүйлийг нэг дор хийхэд нэн тохиромжтой зохион байгуулалттай бөгөөд орчин үеийн цахилгаан зуухыг санагдуулна.
Харин майхны хоёр хацраар өнөө тухлаг ширээ сандал байх ба дээш харваас майхны нэхээс сүлжээсээс нарны туяа гэрэлтэх аж. Гадаа нь морь унах, сур харвах, үндэсний хувцастай зураг даруулах зэрэг үйлчилгээ үзүүлж байв. Түвд морь унаж үзлээ. Монгол морьтой харьцуулахад биеэр жижиг юм. Гэхдээ унуулахаар авчирсан нь ч тэгж таарсан байж мэдэх. Гэлээ гээд босоо дэлтэйн болохоор дөрөөлж босоход эрвэлзэж байна лээ. Хаа газрын хүлэг цаанаа хийморьтой амьтан санж. Тус хоршоолол 574 сарлагтай, 100 хоньтой гэнэ. Сарлаг үзье гэтэл уул руу бэлчсэн гэв.
Тосгоны иргэдээс залуучууд голдуу улс үйлчилгээн дээр зогсох юм. Даанч хэл нэвтрэлцсэнгүй. Тэд зөвхөн түвдээрээ л ярьж байв. Тэгснээ тосон бор царайгаа гаргаад л инээх юм. Малчид болоод тэр үү хээгүй гэж. Хормойгоо шуугаад газар сууцгаан, хэзээ эд нэг тардгийн бол доо гэсэн шиг тэвчээртэй харж ээ суух. Төдөлгүй нэг нь энергийн ундаагаар дайлж байна аа. Хэзээ энэхүү аялал жуулчлалын давалгаа тэднийг бүхнийг зоосны нүхээр хардаг болгож эвддэг юм бол доо. Бид түүгээр жаал бужигнаж аваад автобусандаа суух үед өнөөдүүлээс хоёр нь ажлаа тарлаа гэсэн шиг өөр өөрийн машинаа унасаар хөдөлцгөөж байсан юмдаг.
Аялах хугацаандаа түвд банхар нэгийг ч болов олж харья гэж бодсон боловч санаснаар болсонгүй. Лхаст гэлтгүй Түвдэд нохой их таарах ч цэвэр түвд банхар олж харалгүй байсаар буцсан. Нэлээн эрлийзсэн бололтойдог оо. Үнийн хувьд тамтаггүйн гэхчинэ билээ. Эзэндээ үнэнч, гэр сууцаа хамгаалах тал дээр гарамгай гэж сонссоноос цаашгүй хэвээр үлдэв.

Үргэлжлэл бий.
Б.Туул
Б.Туул