Арван мянган га-аас 8900 тн үр тариа хураагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-11 19:57:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болсон Тариалан суманд Засаг дарга Л.Ганболд ажиллав.

Тус суманд аймгийн нийт тариалангийн талбайн 74 хувь бөгөөд энэ жилийн хувьд 12 гаруй мянган га талбайд үр тариа тариалсанаас 1526 га талбайн ургац алдаж өнөөдрийн  байдлаар 10 мянган га-гаас урьдилсан дүнгээр 8900 тн үр тариа хураагаад байна. Аймгийн захиалгаар 7600 тн хадлан авахаас өнөөдрийн байдлаар 4900 тн өвс, гар тэжээл 7,5 тн бэлтгэжээ. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил, сум орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, малчид, иргэдийнхээ санал бодлыг сонсож заавар зөвлөмж өглөө. Энэ жил орсон хур тунадас нь олон жилийн дундаж хур тунадаснаас бага хур тунадас орсон нь үр тарианы ургалтын бутлалт, гол хатгалтын үед чийгийн дутагдалд орсон нь ургац буурах шалтгаан болжээ.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ