Орос улс Египетийн нислэгүүдээ ослын шалтгааныг тодруултал цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-07 15:18:37

Орос улсын Ерөнхийлөгч В.Путин Холбооны Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортниковын “Когалымавиа” компаний А-321 онгоцны ослын шалтгааныг тодруултал Египетийн нислэгийг зогсоох тухай зөвлөснийг хүлээн авчээ.

Төрийн тэргүүн  Үндэсний  терроризмын эсрэг хороонд одоо Египтэд байгаа Оросын  50 мянган иргэнийг  эх орондоо  буцаан авчрах асуудлыг хангаж ажиллахыг даалгав.  

Үүнтэй холбогдуулан Оросын “Аэрофлот” компани үйлчлүүлэгчдэд тийзний үнийг буцаан олгох болсон тухай мэдэгдэл хийлээ.  

11-дүгээр сарын 6 -ны орой  20.00 цагт /москвагийн цаг/ -аар “Росавиация”-иас  Оросын нисэх  компаниудад Египет рүү хийх  нислэгүүд  цуцлагдсан тухай цахилгаан утас илгээжээ. Мөн өдөр Оросын жуулчдыг Египетээс тээвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Үүнд Оросын “Azur Air” компани баасан гаригийн оройноос Египетийн нислэгүүдээ түр зогсоогоод байна. Нижный  Новгород –Хургада чиглэлийн зорчигч тээврийн онгоц Оросоос хоосон нисчээ. Түүнчлэн компани  хохирсон жуулчдад Түркийн  Антальяд амрах санал тавьж байгаа  бөгөөд ингэхдээ  буудлын зэрэглэл огт буурахгуй хэмээн мэдэгдэжээ. Тус компани Москва болон бүс нутгуудаас  Шарм-Эль-Шейх, Хургада  чиглэлд  7 хоногт нийт 70 нислэг хийдэг аж. Сонирхуулахад, Оросын жуулчдын  Египет, Түрк болон Европын бусад орны амралтын газруудын нислэгийн үнэ зочид буудал болон аяллын бусад сервис үйлчилгээг багтаасан нэг багц байдаг юм.

Өнгөрсөн сарын 31-ний бямба гарагт  Оросын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн А-321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож 217 зорчигч, багийн 7 гишүүн  бүгд амь эрсэдсэн. Өмнө ослын шалтгааныг тодруултал Англи,  Герман, АНЭ, Катар, Кувейт, Иордан, Бахрэйн нисэх компаниуд Шарм-Эль-Шейхийн  нислэгээс татгалзсан юм. 

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ