Оны эхний найман сард 227 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-13 20:16:08
Увс /МОНЦАМЭ/. Оны эхний 8 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1624 гомдол мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 227 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд ахуйн хулгай, бусдын биемахбодид гэмтэл учруулах, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, хүчин, малын хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх оноос өссөн дүнтэй байна. Гэмт хэрэг зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 305,9 сая төгрөгийн хохирол учирсан бол гэмт хэргийн улмаас 9 хүн амь насаа алдаж, 215 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчээ. Оны эхний 8 сарын байдлаар 176 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулан торгуулсан байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 50 хувь нь Улаангомд гарсан бол Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Сагил, Өлгий, Өмнөговь сумдад гэмт хэргийн гаралт өссөн аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ