Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-15 16:28:07
 Увс /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны “Баруун бүсэд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэржилтийг дэмжих төсөл”-ийн гурав дахь зөвлөлгөөн Увс аймагт боллоо.
Тус зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ЗГХЭГ-ийн Ахлах референт П.Зоригтбаатар, Б.Балжинням, Төслийн багийн ахлагч Крис Ландон Лейн болон баруун таван аймгийн холбогдох салбарын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийг аймаг бүр боловсруулсан хэмжээндээ хэлэлцэж санал солилцлоо. Зөвлөлгөөнөөс гарсан санал дүгнэлтийг нэмж бүсийн стратегийн төслийг боловсруулан ирэх 11-р сард ЗГХЭГ-т өргөн барих юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ