Архангай аймгийн хэмжээнд газар өмчлөл 15,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-19 17:18:54
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд нийт 14535 иргэнд 1237,34 га газрыг өмчлүүлжээ. Өнөөдрийн байдлаар газар өмчлөлийн явц 15,8 хувьтай байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14536 иргэнд үнэ төлбөргүй 1231,77 га, аж ахуйн зориулалтаар үнээр нь есөн иргэнд 5,57 га газрыг тус тус өмчлүүлжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар газар өмчилж, улсын бүртгэлд баталгаажуулан гэрчилгээ авсан нь 65 хувь буюу 9452 иргэн байгаа ажээ. 

Газар өмчлөлийн явц удаашралтай байгааг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тайлбарлахдаа "Иргэд өөрсдийн нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй эзэмшлээр авсан газартаа хашаа барихгүй, барьсан ч газраа өмчлөхөө хойш тавьснаас үүдэлтэй" гэж байна. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ