Намрын ногоон өдрүүд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” өчигдрөөс Улаангомд эхлээд байна.
“Намрын ногоон өдрүүд -2017” арга хэмжээний хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн гол нь эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан өргөн хэрэглээний хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, зөгийн бал, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар нэг дороос худалдаалж байна. Ард иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой уг арга хэмжээг Увсынхан шимтэн үзэж сонирхож, үйлчлүүлж байна. Энэ жил тухайд чацаргана, төмс хүнсний ногоо, ааруул цагаан идээ борлуулалт сайтай байв. Малчдын хувьд махны үнэ хямд байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд төлөг 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээнд Увс аймгийн 19 сумаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд хүрэлцэн ирж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Б.Батхүү