Зүүнбаянгийн спортын ордны шав тавилаа

Орон нутагт | Дорноговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:23:57

Цагтаа цэргийн “Хаалттай хот”, Монголын хүнд үйлдвэрийн анхны төв байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгонд спортын ордон барихаар боллоо.

Тус тосгоны хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын төрөл бүрийн уралдаан тэмээн зохион байгуулах зорилгоор орон нутгийн 784 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай ордны барилгын шавыг өнөөдөр тавьсан юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “СНТ” ХХК ажиллах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд