Элэгний хавдрын 32 тохиолдлыг эрт илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-21 17:19:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжээд даруй нэг жил болох гэж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллаж байх хугацаанд буюу өнөөдөр аймгийн ЭМГ-аас "Элэгний эмгэггүй Архангай" төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Төслийн хугацаанд аймгийн 40-65 насны 17600 гаруй хүн С вирусын шинжилгээнд хамрагдаж, 3273 хүн вирустэй гэж оношлогджээ. Энэ нь зорилтот бүлгийн хүн амын 20 хувь нь С вирустэй илэрсэн нь улсын дунджаас өндөр тоо гэж гарчээ. Харвони эм уух шаардлагатай хүмүүсээс эхний 645 хүний 3 сарын эмчилгээ бүрэн дуусч вирусгүй болсон байна. Мөн шинжилгээ авах явцад элэгний өмөн үү буюу хавдрын 32 тохиолдлыг эрт илрүүлж эмчилгээг нь эхлүүлсэн сайн мэдээтэй байна.
Одоо Харвони эм ууж байгаа 1000 гаруй хүний эмчилгээ хэвий явж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Саяхнаас төслийн хоёр дахь шат эхэлсэн бөгөөд 37000 хүнийг хамруулах том зорилттой ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од 
Холбоотой мэдээ