Он гарсаар 1269 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 21:25:37
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 1254 эх амаржиж, 1269 хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх 154-өөр, төрсөн хүүхэд 145-аар буурсан үзүүлэлт юм.
Мөн нас баралт 20.2 хувиар багассан байна. Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 94 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 33.5 хувь, осол гэмтлийн нас баралт 36 тохиолдол буюу 12.8 хувийг эзэлж байна гэж статистик дүн мэдээнд дурджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ