“Ногоон алт” төсөл бэлчээр нутгийн 75 хувийг хамран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСШвейцарийн хөгжлийн агенталгаас санхүүжүүлж буй “Ногоон алт төсөл” нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын асуудлаар дэмжлэг үзүүлж, малчид орон нутгийн засаглалын байгууллагын оролцоог хангаж, хамтарч ажилладаг төсөл бөгөөд Увс аймагт амжилттай хэрэгжиж байна.
Тус төсөл нь Увс аймгийн хэмжээнд энэ онд бэлчээр ашиглагчдын 118 хэсэгтэй, хонин толгойд шилжүүлснээр 1,934,220 малтай 5707 малчин өрхийн 10452 малчид, 3,980,594 га бэлчээр нутгийг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт малчин өрх болоод мал, бэлчээр нутгийн 75 орчим хувийг хамарч байгаа аж.
Малчдыг эрсдлээс хамгаалах Дундын санг төслийн зүгээс үүсгэсэн бөгөөд энэ нь малчин өрхийн эдийн засгийн хөшүүрэг, хамтарч мөнгө босгож асуудлаа шийдэх эх сурвалж, загвар бүтээгдэхүүн байна. Увс аймгийн хэмжээнд дундын санд 4026 малчин өрхөөс 116,023,870 төгрөг, “Ногоон Алт” төслөөс 105,310,000 төгрөг, нийт 218,603,870 төгрөгийн дундын сан бүрдүүлж, 715,498,709 төгрөгийн зээл Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад олгож, 32,164,839 төгрөгийн хүүгийн орлого олж, нийт 253,768,709 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.
Увс аймаг Б.Батхүү