Архангай аймагт Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дэмжлэгээр Архангай аймагт жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоог байгууллаа. Тус холбоо нь Архангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл, бизне эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, зах зээлийг тэлэх үндсэн зорилготой анхны төрийн бус байгууллага юм.
Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн зүгээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангай аймгийн ЗДТГ бизнесийн таатай орчныг бий болгох талаар анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний үр дүнд Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй энэ сарын 9-нд чуулга уулзалт зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтын үеэр ТББ байгууллага байгуулах санаачлага гарснаар ийнхүү гишүүддээ үйлчлэхэд бэлэн боллоо.

Б.Гэрэлт-Од